Internship/Trainee (Мэргэжлийнхээ дагуу цалинтай дадлага хийх хөтөлбөр)
“Internship/Trainee USA” хөтөлбөр нь а) Монголын улсын болон хувийн их дээд сургууль, коллежийн төгсөх ангийн оюутнууд жил тойрон хугацаа харгалзахгүй нэг жил (Internship), б) төгсөөд нэг жил болоогүй залуус жил тойрон хугацаа харгалзахгүй нэг жил (Internship), мөн 1.5 жилийн (Training) хугацаагаар АНУ руу явж, АНУ-ын баруун, зүүн эргийн болон төв мужийн хотууд дахь 200 гаруй ажил олгогч компаниудад мэргэжлээрээ дадлагажин ажиллана.
Их, дээд сургуулийн 4-р курс буюу төгсөх ангийн оюутнууд болон ажлын гараагаа эхлээд 1-5 жил мэргэжлээрээ ажиллаж байгаа залуус та бүхэнд өөрийн сурч буй /сурч төгссөн/ чиглэлийн дагуу АНУ-ын бизнесийн хүрээнд цалинтай дадлага хийн онолын мэдлэгээ бататгаж, өөрийгөө хөгжүүлэх сайхан боломжийг бид олгож байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд АНУ-д 12 сар (Internship), 18 сар (Training program) хүртэлх хугацаанд туршлага хуримтлуулахын хажуугаар бизнесийн англи хэлний мэдлэгээ эрс дээшлүүлж, шинэ найз нөхөдтэй болох болно. Зочид буудал, аялал жуулчлалын чиглэлээр ажил зонхилдог бөгөөд Хөдөө аж ахуй, Мал аж ахуй, Хими, Бизнесийн удирдлага, маркетинг, худалдаа, зар сурталчилгаа, мэдээллийн технологи, санхүү, нягтлан бодох бүртгэл болон хууль эрх зүй зэрэг салбарт ажиллах хүсэлтэй залуус өөрсдөө компаниа олох шаардлагатай болдог.
Давуу тал:
Тавигдах шаардлага:
Та хамгийн сүүлийн шинэчлэгдсэн ажлын санал харахыг хүсвэл ЭНД дарна уу!