ITEP Test хэмээх шалгалт нь IELTS, TOEFL зэрэг шалгалтуудтай адил түвшний шалгалт бөгөөд АНУ-ын Ivy League-т багтсан их дээд сургуулиудаас гадна нэр хүнд бүхий томоохон их сургуулиуд, Канад, Англи, Европын Холбооны улс орнууд, Франц, Турк, Энэтхэг, Хятад, Япон дах их дээд сургуулиуд хүлээн зөвшөөрсөн, Au Pair, High School, Work and Travel, Internship хөтөлбөрүүдэд хамрагдахын тулд, мөн ажилд орохын тулд энэ шалгалтыг өгөх боломжтой. Энэ шалгалтыг 2 цагийн турш өгөөд хариуг 24 цагийн дотор авах боломжтой, мөн төлбөрийн хувьд хямд байдаг.
Та манай сургалтад хамрагдсанаар монгол болон гадаад багштай дээд зэргийн чанартай сургалтын орчинд орж, Англи хэлний зохих түвшинд хүртэл богино хугацаанд сайжруулах бүрэн боломжтой.
Энэ шалгалтыг өгөхөөр сургалтад хамрагдсан хүмүүс ярианы чадвар дээшлүүлэх AI аpp болох FLOW Speak апп-ыг гар утсандаа болон компьютертээ суулгаад хэрэглэх боломжтой. Сургалтад хамрагдаагүй хүмүүс сард 19 ам.долларын төлбөртэй ашиглах боломжтой.