EN

High School Exchange (Сурагч солилцооны хөтөлбөр)

Манай High School Exchanges буюу АНУ-ын ЕБС-д суралцах хөтөлбөрийг сонгосноор:

  1. АНУ-ын төрөл бүрийн муж, хотуудад улсын болон хувийн сургуулиудад 5 ба 10 сараар суралцах J-1 визийн хөтөлбөр,
  2. Бүтэн жилээр буюу 12-р анги төгсөх хүртэл суралцах F-1 визийн хөтөлбөрт хамрагдах боломжтой.

ICES, HSUSA, CIEE гэсэн 3 спонсортой хамтран High School-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд АНУ дах спонсорын орон нутгийн төлөөлөгч (local coordinators) нар хүүхдүүдийн байрлаж байгаа айлтай (host family) өдөр тутам холбоотой байж, тусална.

Давуу тал:

Энэ хөтөлбөрт хамрагдсанаар америк айлд амьдарч, сургуульд сурч,

  • Discover the American culture – төрөл бүрийн газраар аялж, соёлын ялгааг мэдрэх, мэдлэг олж авах, Англи хэлээ сайжруулах,
  • Live an exciting adventure – бие даасан цоо шинэ амьдралд хөл тавьж, шинэ авьяас чадвар, сонирхлоо нээн илрүүлж, өөрийгөө илүү сайн таньж мэдэж,
  • Gain confidence and independence – гэрээсээ хол газарт сурч, амьдарч үзсэнээр төрөл бүрийн нөхцөл байдлуудад эцэг эхийн тусламжгүй бие даан шийдвэр гаргах, өөртөө итгэх итгэлтэй болох,
  • Set yourself up for a bright future – Америкийн дунд болон ахлах сургуульд сурснаар та бүхний ажлын карьерт гол давуу тал болно.
  • LEAD Program – LEAD хөтөлбөрт суралцаж, ирээдүйн лидер, манлайлагчдын сургалтад хамрагдана.
  • Цаашид их дээд сургуульд сурч мэргэжлээрээ ахин дэвшихэд маш онцгой давуу тал болно. Энэ талаар зөвлөгөө авах, судалгаа хийх боломжтой болно.
  • Ирээдүйд таны CV буюу анкетийн түүхэнд сайнаар бичигдэнэ
  • Өөртөө болон эх орондоо оруулж буй том хөрөнгө оруулалт
  • Онгоцны тийз (хямд захиалгад хамруулах)
  • АНУ-д угтаж авна (онгоцны буудлаас)
  • Хөтөлбөрийн гарын авлага (аялалын турш таны хөтөч болно)
  • Визний нарийвчилсан мэдээлэл
  • Эрүүл мэндийн даатгалд бүрэн хамрагдана
  • 24 цагийн аюулгүйн тусламжийн утас
  • Бүх төрлийн заавар, зөвлөгөө

🎓 Ахлах ангийн сурагч солилцооны хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс:

  1. SEVIS хураамж
    (SEVIS Fee – Солилцооны оюутны бүртгэлийн системийн хураамж)
  2. DS-2019 маягт
    (J-1 визний урилгад шаардлагатай албан ёсны баримт бичиг)
  3. Ахлах сургууль ба хүлээн авагч гэр бүлтэй холбох, бичиг баримт хүргэлтийн зардал
    (High School & Host Family Placement Courier/Shipment for costs of forms)
  4. Хөтөлбөрийн танилцуулга, материал болон хөтөлбөрийн туршид хяналт тавих үйл ажиллагаа
    (Program Orientation and Program Materials, Monitoring of Program Participant in the U.S.)
  5. Хөтөлбөрийн хугацаанд хүчинтэй даатгал
    (Insurance for the duration of the program)
  6. LEAD хөтөлбөр
    (Хувь хүний манлайллыг хөгжүүлэх хөтөлбөр)
  7. Exlink болон түнш байгууллагуудын сургалт, бэлтгэл ажил
    (Exlink and partner training)

Тавигдах шаардлага:

  • 15-18 настай
  • Англи хэлээр чөлөөтэй харилцдаг байх (В1-ээс дээш түвшинтэй байх)
  • Бие даан шийдвэр гаргах чадвартай байх, сурах явцад идэвхитэй байх, өөртөө итгэлтэй, харилцааны соёлтой, нээлттэй, элдэв муу зуршилгүй байх.

Та бүртгүүлэхийг хүсвэл энд ЭНД дарна уу!