USA J-1 Visa Work and Travel Program
L E T T H E E X P E R I E N C E B E G I N !
“Summer Work and Travel USA” хөтөлбөр нь Монгол улсынхаа улсын болон хувийн их дээд сургууль, коллежүүдийн өдрийн ангийн оюутнуудыг зуных нь амралтын хугацаанд буюу жил бүрийн 6-р сарын 1-нээс 9-р сарын 1 хүртэл АНУ руу явуулж АНУ дахь спонсор байгууллага болох International Education Exchanges Inc (IEE)-ийн туслалцаатайгаар АНУ-ын баруун, зүүн эргийн болон төв мужийн хотууд дахь 350 гаруй ажил олгогч компаниудаас сонголт хийн ажил хийж, англи хэлээ сайжруулах, АНУ-ын түүх соёлын дурсгалтай газрууд, өндөр хөгжилтэй хотуудаар аялах, газар үзэх, Америкчуудын дунд бие даан амьдарч ажиллаж үзэх, тэдний соёлоос суралцах, амьдралынх нь хэв маягтай танилцах, олон орны найз нөхөдтэй болох, мөнгө олох зэрэг хосгүй боломжуудыг олгодгоороо бусад хөтөлбөрүүдээс давуу талтай. Хамгийн гол нь манай оюутнууд бие даан амьдарч өндөр хөгжилтэй АНУ-ын ард иргэд хэрхэн сайхан амьдарч, аж төрдгийг нүдээр үзэж ирээдүйн зорилго, чиг хандлагаа зөв тодорхойлон төлөвшихэд чухал ач холбогдолтой юм.
Төрөл бүрийн улс орнуудын их дээд сургуулийн оюутнууд АНУ-ын оюутнуудтай мөр зэрэгцэн улирлын чанартай мэргэжлийн бус ажлуудыг хийх боломжтой болдог. Тэд АНУ-ын Засгийн Газраас олгосон J-1 визтэйгээр хуулийн дагуу энэхүү ажлыг хийдэг.
Бидний ажиллах аялах хөтөлбөр олон улсын оюутнуудад АНУ-д байх хугацааныхаа байр, хоолны мөнгийг олох төдийгүй, АНУ-руу явахдаа гаргасан зардлаа нөхөх боломж олгодгоороо давуу талтай юм. Энэ нь ачаалал ихэсдэг зуны буюу жуулчны улиралд АНУ-ын компаниуд нэмж ажилтан авах боломжийг олгодог. J-1 визийн хөтөлбөр нь эдгээр оюутнуудад АНУ-д байх 4 хүртэлх сарын хүчинтэй виз олгодог.
Тус хөтөлбөрийн төлбөрт багтсан зүйлс:
Хөтөлбөрийн төлбөрт багтаагүй зүйлс:
Хөтөлбөрийн сонголт
Өөрөө ажлаа олох:
Та “Self placed” буюу өөрөө ажлаа олох хувилбарыг сонгож АНУ-д хийх ажлаа өөрөө олж болно. Энэ нь танд дуртай газраа, таалагдсан ажлаа сонгох боломжийг өгөх юм. Энэ тохиолдолд та ажил олгогчоосоо шаардлагатай бүх бичиг баримтыг авах, өдөр цагаа товлох үүрэг хүлээнэ. Хэрвээ та өөрөө ажлаа олохоор шийдсэн бол ажил олгохыг зөвшөөрсөн мэдэгдлийг бичгээр авч манай компани дээр өргөдлийн бусад бичиг баримтын хамт авчирч өгнө.
Job Assistance/Ажил олох туслалцаа авах:
Энэхүү хөтөлбөрийн төлбөрийг бүрэн төлж та АНУ-ын спонсор байгууллагаар ажил олуулж болно. Хэрвээ та энэ хувилбарыг сонговол IEE-аас танд ажлын санал ирэх бөгөөд ажил сонгох боломжийг олгож тусална. IEE болон манай компаниас та бүхэнд ажилтай холбоотой шаардагдах бүх материалыг бүрдүүлж өгөх бөгөөд бусад бүх зохицуулах асуудлуудыг бид шийдвэрлэнэ.
Хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа
Та хөтөлбөрт сургуулийнхаа албан ёсны зуны амралтын хугацаанд 6-р сараас 9-р сар хүртэл хамрагдах боломжтой.
Хамрагдах хугацаа буюу АНУ-д ажиллах хугацаа нь оюутан тус бүрийн хичээлийн боломжоос хамаараад өөр өөр байгаа. Таны ажиллах тодорхой хугацааг DS-2019 маягтад зааж өгсөн байдаг. Хамгийн багадаа 3 сар, хамгийн ихдээ 30 хоногийн аяллын хугацааг оруулаад 4 сар ажиллах боломжтой.
Хөтөлбөрийн дараа аялах хугацаа
DS-2019 маягтад АНУ-д таны хууль ёсоор ажил хийх хугацааг зааж өгсөн байгаа. Таны DS-2019 маягт дээрх эцсийн буюу дуусах хугацаа хугацаа бол (3 дах хэсэг) таны АНУ-д хууль ёсоор ажиллах эцсийн хугацаа юм. Та энэ өдрөөс хойш 30 хоног АНУ-д байж дотоодыг аялал хийх эрхтэй. Хөтөлбөрийн дараах аяллын хугацаанд та зөвхөн АНУ дотор аялах эрхтэй. Нэгэнт та АНУ-аас гарсан л бол дахин эргэж орох эрхгүй.
Хэрвээ та зохих албан ёсны зөвшөөрөлгүйгээр визийн хугацааг хэтрүүлэн АНУ-д байх тохиолдолд таныг баривчлан хүчээр АНУ-аас хөөн гаргах ёстой болно. Цаашилбал цагаачлалын хууль, дүрэм журмыг зөрчих явдал нь таныг дахин АНУ-ын виз авах боломжгүй болгоход хүргэнэ.
Сунгалт
АНУ-д ажиллаж амьдрах танд таалагдаж DS-2019 маягтанд заасан хөтөлбөрийн хугацааг хэтрүүлэн АНУ-д байх хугацаагаа сунгаж үлдэх боломжгүй. IEE зөвхөн DS-2019 маягтад заасан хугацаанд л таныг спонсорлох эрхтэй. Таныг хөтөлбөрийг дуусгаад АНУ-аас гарч явна гэсэн нөхцөлтэйгээр хөтөлбөрт хамруулж J-1 виз олгосон. IEE нь хөтөлбөрийн хугацаанаас илүү хугацаагаагаар оюутнуудыг спонсорлох DS-2019 маягт дахин олгох эрхгүй юм.
Хэрвээ та визийнхээ ангиллыг өөрчлөхийг хүсвэл бид энэ ажиллагаан дээр танд тусалж чадахгүй. Энэ нь хэтэрхий сунжирсан төвөгтэй асуудал учраас бид танд ВИЗИЙНХЭЭ ХУГАЦААГ БИТГИЙ ХЭТРҮҮЛЭЭРЭЙ гэж зөвлөх байна. Таныг визээ сунгах эсвэл ангиллаа өөрчлүүлэх гэж хөөцөлдөх хооронд хөтөлбөрийн хугацаа дуусч та заавал АНУ-аас гарах шаардлагатай болно. Хэрэв та хугацаа хэтрүүлэн ХАРЛАЖ үлдэх тохиолдолд таны өөрийн болоод аав ээж, ах дүү, хамаатан садангууд, цаашлаад үр хүүхэд тань ирээдүйд ХЭЗЭЭ Ч АНУ-руу зорчих эрхгүй болно гэдгийг хатуу анхаарна уу.
Ажил эрхлэлт
Нэгэнт та АНУ руу орсон л бол шууд урьдчилан тохирсон ажил руугаа шууд очих ёстой. Зарим оюутнууд ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөөрөө зочлон амраад ажилдаа НЭГ хоног хоцрон очиход л ажил нь цуцлагдсан, өөр хүн ажилд авсан байсан тохиолдол нэлээн гарсан тул үүнийг хатуу анхаарах хэрэгтэй.
Хэрэв та анх сонгосон ажил олгогчдоо мэдэгдээгүй бол Төрийн департаментад мэдэгдэх бөгөөд таны виз цуцлагдаж, таныг АНУ-аас албадан гаргах болно.
Цуцлагдсаны дараа IEE-ээс таны статусын талаар имэйлээр мэдэгдэх болно. Цуцалсны дараа та шууд эх орондоо буцах ёстой. IEE нь бидэнд буюу түнш агентлагт мэдээлэх бөгөөд эцэг эхэд нь мэдэгдэхийг хүсэх болно.
ХИЙЖ БОЛОХГҮЙ АЖИЛ
АНУ-ын Work & Travel виз (J-1) нь дараах ажлуудыг хийхийг зөвшөөрдөггүй.
Даатгал
Таны USA Work & Travel нь хөтөлбөрт хамрагдах бүх оролцогчдод даатгал олгодог. Таны даатгал нь таны DS-2019 маягттай яг ижил хугацаанд хамрагдах болно. Энэ даатгалыг зөвхөн АНУ-д ашиглах боломжтой.
Хэдийгээр та даатгалтай байсан ч эмчилгээний зардлынхаа тодорхой хэсгийг төлөх шаардлагатай болно. Үүнийг “Deductible” гэж нэрлэдэг. Хэрэв та гэнэтийн осолд ороогүй, өвчин тусаагүй байж яаралтай тусламжийн тасагт очвол 250 ам.долларын төлбөр төлнө.